Загрузка статьи...

122

Орон сууцны WIFI адаптер (D-KEYS 9.0)

D-KEYS аппликешнаас орон сууцны харилцуур утас эсвэл мониторыг удирдах боломжийг олгоно.

Харилцуур утасны функцууд бүрэн хадгалагдана. 30 минутын турш харилцуур утасны ойролцоо суурилуулна. Тусдаа цахилгаан тэжээлийн блоктой ба уг блок нь 220 вольтоос дээш хүчдэлтэй. “Үүл” тэй холбогдохын тулд хэрэглэгчийн WIFI-д холбогдоно.

Төхөөрөмжийн функцууд

1) Дуудлагын талаар аппликешнд мэдэгдэх

2) Харилцуур утсанд дуудлага ирэх үед ярилцахгүйгээр аппликешнаас нээх

3) Орон сууцны харилцуур утас руу дуудлага хийгдэх боломжит хуваарийг тохируулах

4) Дуудлага хийх үед автоматаар нээх функц нэмэх, өөр хэрэглэгчдэд автоматаар нээх функц нэмэх тухай аппликешнд мэдэгдэх

5) Автоматаар нээх функц ажилласан тухай аппликешнд мэдэгдэх

6) Автоматаар нээх функц ажилласан тухай харилцуур утсанд мэдэгдэх

7) Аппликешн дахь охин түлхүүрүүдийг удирдах, эцэг эхийн хяналтын функц.

Хэрэглэгч төхөөрөмжийн функцуудыг ашиглах зарим хувилбарууд

Хувилбар 1: Таныг гэртээ байх үедээ зочид эсвэл шуудан зөөгч автоматаар нээх функцыг ашиглах.

Ойрын хугацаанд зочин эсвэл шуудан зөөгч ирэх бөгөөд домофоныг нээх шаардлагатай гэдэгт Та итгэлтэй байна.

Аппликешнд шаардлагатай тооны автоматаар нээх функцыг оруулна.

Жишээлбэл: хэрэв танайх нэг домофонтой стандарт орцтой бол танд нэг автоматаар нээх функц хэрэгтэй. Хэрэв байшин хашаагаар хүрээлэгдсэн бөгөөд хоёр домофоноор дамжин өнгөрөх шаардлагатай бол 2 нэг автоматаар нээх функц тавина.

Автоматаар нээх функц ажиллах үед та аппликейшндаа мэдэгдэл хүлээн авах бөгөөд удахгүй орон сууцныхаа хаалгыг онгойлгох хэрэгтэй болно гэдгийг мэдэх болно.

Энэ тохиолдолд дуудлага ирэх үед та домофоны харилцуур утас руу очих шаардлагагүй болно.

Хувилбар 2: Таныг гэртээ байхгүй үед шуудан зөөгч мэдэгдэл ашиглах.

Шуудан зөөгч шуудан хүргэх үед та ажил дээрээ байна. Гэтэл танай байрны орц хангалттай аюулгүй биш тул үүдэнд илгээмжийг үлдээх боломжгүй байна.

Шуудан зөөгч домофон руу залгах үед Та дуудлагын талаарх мэдэгдлийг аппликейшнд хүлээн авах болно.

Аппликешн дээрх “Нээх” гэсэн товчийг дарснаар төхөөрөмж нь харилцуур утсан дээрх “Нээх” гэсэн товчлуур дарагдаж, орцны хаалга нээгдэж, шуудан зөөгч орох боломжтой болно.

Хувилбар 3: Орц руу орохдоо түлхүүргүйгээр хаалгаа онгойлгох.

Орц руу орохоос хэдхэн минутын өмнө эсвэл яг орцны хаалганы дэргэд очоод аппликейшн дээрх түлхүүр дээр дарна. Түлхүүр дээр дарахад төхөөрөмж дээр нэг автоматаар нээх фукц нэмэгдэнэ.

Домофоноор орон сууц руугаа дуудлага хийнэ. Автоматаар нээгдэх үйлдэл хийгдэж, орцны хаалга нээгдэнэ.

Хувилбар 4: Эцэг эхийн хяналт: орцонд орохдоо хүүхдүүд өөрсдөө хаалгыг онгойлгоно, харин та мэдэгдэл хүлээн авна.

Өөрийн аппликешн дээр хүүхдийнхээ түлхүүрийн тохиргоонд “Эцэг эхийн хяналт”-ыг идэвхжүүлнэ үү.

Хүүхэддээ орц руу орохоос хэдхэн минутын өмнө эсвэл ороцны хаалганы хажууд товчлуур дээр дарж аппликешнд автоматаар нээх функц нэмэхийг зааж өгөөрэй.

Энэ үед та холбогдсон эцэг эхийн хяналтын тусламжтайгаар хүүхэд автоматаар нээх функц нэмсэн тухай мэдэгдэл хүлээн авах болно.

Дараа нь хүүхэд домофоноор орон сууц руугаа дуудлага хийнэ, автоматаар нээгдэх үйлдэл хийгдэж, орцны хаалга нээгдэнэ. Энэ үед та автоматаар нээгдэх үйлдэл хийгдсэн талаар мэдэгдэл хүлээн авах бөгөөд хүүхэд чинь хэзээ гэртээ буцаж ирсэн болохыг мэдэж авах болно.

Хувилбар 5: Орон сууцны харилцуур утас руу дуудлага хийгдэх боломжит хуваарийг тохируулах

Энэ функцийг ашиглан шөнийн цагаар дуудлага хүлээн авахгүй байж болно.

Энэ функц нь нойр муутай хүмүүс болон бага насны хүүхэдтэй гэр бүлүүдэд маш их хэрэгтэй функц юм.

Анхнаасаа төхөөрөмж нь оройн 22:00 цагаас өглөөний 7:00 цаг хүртэл дуудлага хийхийг хориглохоор тохируулагдсан байдаг боловч та энэ хуваарийг хэзээ ч өөрчлөх боломжтой.

Аппликешн дээрх мэдэгдэл болон дуу чимээг таны iOS эсвэл Android утасны стандарт функцуудын тусламжтайгаар удирдана.

Жишээ нь: шөнийн горим эсвэл битгий саад бол горим.

Аюулгүй байдлын талаар Танд сануулъя: зөвхөн ирсэн хүн хэн болохыг итгэлтэй мэдэж байгаа тохиолдолд хаалгаа нээгээрэй. Хэрэв та ямар нэгэн байдлаар эргэлзэж байвал нээхгүй байж байгаад, ирсэн зочин тантай гар утсаар холбогдсоны дараа хаалгаа нээх нь дээр.

Төхөөрөмж болон үүлэн функцуудын жижиглэнгийн үнэ

Төхөөрөмжийн санал болгож буй (заавал биш) жижиглэнгийн үнэ: 110000 төгрөг. Бодит үнийг та домофоны компанитайгаа холбогдож тодруулна уу.

Суурилуулах ажлын санал болгож буй (заавал биш) жижиглэнгийн үнэ: 25000 төгрөг. Бодит үнийг та домофоны компанитайгаа холбогдож тодруулна уу. 

Төхөөрөмжийн функцуудыг ашигласан хэрэглэгчийн хураамж: үндсэн түлхүүр сард 2000 төгрөг, охин түлхүүр сард 1000 төгрөг.

Худалдаж эхлэх хугацаа: 2025 оны зун.

Нийлүүлэлтийн иж бүрдэл ба суурилуулах аргууд.

Иж бүрдэлд дараахь зүйлс орно:

порпусгүй төхөөрөмжийн плат,

220 В-ын цахилгаан тэжээлийн блок.

Суурилуулалтын аргууд:

1) Кабель татах шаардлагагүй тохиолдолд төхөөрөмж болон цахилгаан тэжээлийн блокыг самбарт суурилуулна. Энэ тохиолдолд самбар дээр Wi-Fi тогтвортой байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.

2) Самбараас орон сууцны хаалга руу 6 утас татаж, Wi-Fi-г барихын тулд төхөөрөмжийг орон сууцны гадна орцны таазанд ойрхон хуваарилах хайрцаг (иж бүрдэлд ороогүй) дотор суурилуулна.

3) Төхөөрөмжийг харилцуур дотор хийж, цахилгаан тэжээл өгөхийн тулд 4 голтой утас татаж, цахилгаан тэжээлийн блокыг самбарт тоолуурын хажууд суурилуулна.

4) Төхөөрөмжийг мониторын (харилцуурын) дараа тусдаа корпус (иж бүрдэлд ороогүй, тусад нь худалдаж авна) дотор суурилуулж, цахилгаан тэжээлийг тусад нь орон сууцан дотор холбоно.