Танай орцонд домофон суурилуулах ажил
Энэ ажил дараах үе шатуудаас бүрдэнэ:
1. Домофон суурилуулах ажлын үнийг тооцоолох. 2 хувилбараар тооцоолж болно.
2. Оршин суугчдын зүгээс хувилбар сонгох болон суурилуулах асуудлыг шийдэх, ажил гүйцэтгүүлэх гэрээг бөглөж, мөнгөө цуглуулж эхлэх.
3. Гэрээ байгуулах.
4. Металл хийцийн ажил буюу хаалга засварын ажил гүйцэтгэх, домофон, харилцуур утас суурилуулах, түлхүүрийг захиалагчид хүлээлгэн өгөх, домофоныг асаах.
5. Гүйцэтгэсэн ажлын талаархи баримт бичигт гарын үсэг зурах, суурилуулах ажлын төлбөр тооцоо хийх.
1-р үе шат. Домофон суурилуулах ажлын үнийг тооцоолох
Эцсийн үнийг тооцоолохын тулд компанийн ажилтан хаягаар нь очиж, хаалгыг хэмжиж, гэрэл зураг авч, орцонд хийсэн үзлэгийн маягт бөглөнө. Үнэ тооцоолохын тулд хаягаар очиж эдгээр ажлуудыг гүйцэтгэхэд үнэ төлбөргүй. Та ямар ч үүрэг хүлээхгүй.
Ихэнхдээ энэ ажлыг захиалагчийг байлцуулан гүйцэтгэдэг бөгөөд ингэснээр тодруулах шаардлагатай аливаа асуултад хариу авах боломжтой болно.
Үзлэгийн маягтыг оффис руу явуулж, үнийн тооцоог гаргадаг.
Үнийн тооцоо нь хэд хэдэн хэсгээс бүрдэнэ: тоног төхөөрөмж, санал болгож буй металл хийцийн ажил, металл хийцийн ажлын хоёр дахь хувилбар (хэрэв байгаа бол), техник үйлчилгээний гэрээний товч тайлбар. Хүснэгтүүдтэй бүрэн танилцахын тулд суман дээр дарж гүйлгэж үзнэ үү:
2-р үе шат. Оршин суугчдын зүгээс хувилбар сонгох болон суурилуулах асуудлыг шийдэх, ажил гүйцэтгүүлэх гэрээг бөглөж, мөнгөө цуглуулж эхлэх
Үнийн тооцоог хүлээн авч, авч хэлэлцсэний дараа орцны оршин суугчид бүгдээрээ дараах зүйлийг хийх шаардлагатай:
● Суурилуулах эсэх талаар шийдвэр гаргана. Шийдвэрийг ихэвчлэн Орон сууцны тухай хуулийн дагуу олон айлтай орон сууцны адилаар орцны оршин суугчдын олонхийн саналаар шийдвэр гаргана.
● Металл хийцийн ажлын хувилбарыг сонгоно. Хаалга байгаа тохиолдолд оршин суугчдын хувьд хамгийн бага зардлаар аюулгүй байдлын шаардлагыг хангахын тулд хаалгыг бэхжүүлж хүчитгэх хувилбарыг бид заавал санал болгодог. Үүний зэрэгцээ бид чанарыг баталгаажуулна.
● Оршин суугчдын хэн нэгний нэр дээр ажил гүйцэтгүүлэх гэрээг бөглөх ба ингэснээр тухайн оршин суугч гэрээний үндсэн дээр манай компанитай харилцах боломжтой болно.
● Мөнгөө цуглуулж эхэлнэ. Энэ үе шатанд мөнгөө бүрэн цуглуулах шаардлагагүй, иймд гэрээ байгуулахад мөнгөний тодорхой хэсгийг цуглуулсан байх нь хангалттай.
3-р үе шат. Гэрээ байгуулах
Энэ үе шатанд орцны төлөөлөгч нь ажил гүйцэтгүүлэх гэрээний үндсэн дээр компанийн ажилтантай шаардлагатай гэрээг байгуулна. Гэрээг 2 хувь үйлдэх ба талууд тус бүр нэг хувийг авна. Хүчин төгөлдөр нөхцөлөөс хамааран урьдчилгаа төлбөр төлнө.
4-р үе шат: Металл хийцийн ажил гүйцэтгэх, домофон, харилцуур утас суурилуулах, түлхүүрийг захиалагчид хүлээлгэн өгөх, домофоныг асаах
Гэрээ байгуулсны дараа, домофон суурилуулахаас өмнө хэдэн өдрөөс хэдэн долоо хоног хүртэл хэсэг хугацаа өнгөрч болно. Энэ нь бэлтгэл ажил болон суурилуулах ажлын дараалал их байгаатай холбоотой.
Танай орц дарааллаа хүлээж байх хойгуур оршин суугчдаас мөнгө цуглуулах ажлаа үргэлжлүүлж байх боломжтой бөгөөд оршин суугчид түлхүүрийн тоо болон суурилуулах шаардлагатай хэрэглэгчийн төхөөрөмжийн төрлийн талаар шийдвэр гаргах боломжтой.
Суулгах ажил эхлэхээс хэд хоногийн өмнө манай мастерууд та бүхэнтэй холбоо барьж, суурилуулах ажил гүйцэтгэхээр төлөвлөж буй өдөр болон цагийг мэдэгдэх болно.
Суурилуулах ажил нэг өдөр эсвэл хэдэн өдөр үргэлжилж болно.
Суурилуулах ажил хийгдсэний дараа кодлогдсон түлхүүрүүдийг запас түлхүүрүүдийн хамт захиалагчид хүлээлгэн өгнө. Хүлээлгэн өгөх ажиллагааг баримтаар баталгаажуулна. Эцсийн баримт бичгүүдэд гарын үсэг зурсны дараа ашиглагдаагүй түлхүүрүүдийг буцааж болно.
5-р үе шат. Гүйцэтгэсэн ажлын талаарх бичиг баримт дээр гарын үсэг зурна, ажлын хөлс тооцоо хийнэ
Ажил гүйцэтгүүлэх гэрээний үндсэн дээр оршин суугчдын нэг нь гүйцэтгэсэн ажил болон домофоныг ашиглалтад хүлээлгэн өгөх тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурна.
Захиалагч илүү түлхүүрүүдийг компанид буцааж өгнө.
Суурилуулах ажлын төлбөрийг бүрэн төлнө. Хэрэв оршин суугчид шаардлагатай бүх мөнгийг цуглуулж амжаагүй тохиолдолд төлбөрийг хэсэгчлэн хийж, эцсийн төлбөрийг дараа хийж болно.

